ЗАВХАН: Самбо бөхийн тамирчид Ази тивийн тэмцээнээс 6 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-20 12:44:07

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулсан самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Завхан аймгийн баг тамирчид оролцож 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.


Энэ сарын сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулсан самбо бөхийн өсвөр, залуучууд, сурагч, мастeруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Завхан аймгийн өсвөрийн шигшээ багийн 7 тамирчин, 1 дасгалжуулагч оролцлоо.


Сурагч насны ангиллын охидын 50 кг-ын жинд Г.Саранзаяа мөнгөн медаль, 54 кг-ын жинд А.Баясгалан хүрэл медаль, хөвгүүдийн 49 кг-ын жинд Н.Цэрэндэчин хүрэл медаль тус тус хүртсэн байна.


Өсвөр үеийн ангиллын охидын 54 кг-ын жинд Б.Ариунтогтох хүрэл медаль, 78 кг-ын жинд Л.Эрдэнэчимэг мөнгөн медаль хүртсэн бол дасгалжуулагч Д.Баянмөнх мастeр ангилалд түрүүлж Ази тивийн хошой аварга болж түүхэн амжилт гаргалаа гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв.


Сурагч насны ангиллын охидын 50 кг-ын жинд Г.Саранзаяа мөнгөн медаль хүртэв



Дасгалжуулагч Д.Баянмөнх мастeр ангилалд түрүүлж Ази тивийн хошой аварга болж түүхэн амжилт гаргажээ 

Связанные новости