О.Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖИДДА, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /AFP/. “Макларен” багийн уралдаанч Оскар Пиастри ням гарагт болсон Саудын Арабын Гран-Прид дэлхийн дөрвөн удаагийн аварга Макс Ферстаппенийг гүйцэж түрүүлснээр “Формула-1”-ийн чансааг тэргүүлж эхэллээ.
Австралийн 24
настай тамирчин О.Пиастри 99 оноогоор чансааг тэргүүлж эхэлсэн бол түүний багийн анд Ландо Норрис 10 оноогоор хоцорч хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин “Ред Булл” багийн гишүүн
М.Ферстаппен 87 оноотойгоор
гуравдугаарт жагслаа.
“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний тав дахь гараа буюу Саудын Арабын Гран-Прид “Феррари” багийн уралдаанч Шарль Леклер гуравдугаар байрт оржээ.
О.Пиастри 15
жилийн өмнө Марк Уэббер авто уралдаанчдын чансааг тэргүүлж байсан үеэс хойш уг
жагсаалтыг хошуучилсан анхны австрали хүн болж байна. “Ялсандаа маш их баяртай
байна, гайхалтай уралдаан боллоо” гэж тэрбээр тэмцээний дараа сэтгэгдлээ
хуваалцжээ.
Харин Саудын Арабын
Гран-Пригаас өмнө нисгэгчдийн чансааг тэргүүлж байсан түүний багийн анд Л.Норрис
энэ удаагийн гараанд дөрөвдүгээрт барианд орсон бол “Мерседес”-ийн Жорж Рассел,
Кими Антонелли нар 5, 6 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.