Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
Улаанбурхан
өвчний дэгдэлтийг таслан зогсоох, халдвараас сэргийлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл,
оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах,
дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд
Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдсан байдлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран хянаж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг
сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болгов.
Улаанбурхан
өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад
шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад
дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.