Далайн гүний ашигт малтмалыг олборлох тухай зарлигт гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп далайн гүний ашигт малтмалын олборлолтыг өргөжүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.
"Далай тэнгисийн эрэг хавийн өргөн уудам бүсүүд нь чухал ач холбогдолтой эрдэс баялаг болон эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийг агуулж байдаг. Эдгээр нөөц нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэхийн тулд эрчим хүчний хэрэгцээг цаашид найдвартай хангах, чухал эрдэс баялгийн гадаадын орнуудын нийлүүлэлтээс хамааралт байдлыг бууруулахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
АНУ стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялаг болон ховор металлыг их хэмжээгээр олборлох бүрэн боломжтой гэж Д.Трамп энэ сарын эхээр мэдэгджээ. Үүний дараа тэрбээр дахин боловсруулсан чухал эрдэс болон тэдгээрээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлох нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг тодруулах зорилгоор шалгалт явуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.