"Алтантариа" компани гурилын үнээ 20 хувиар буурууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-01 19:02:48

Эдийн засгийн хүндрэл, валютын ханшны өсөлтийн нөлөөгөөр зарим барааны үнэ өссөөр байгаа энэ үед "Алтантариа" ХХК   бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулсан сайн мэдээ байна.

 Тухайлбал  тус компани шинэ ургацын улаан буудайгаар үйлдвэрлэж байгаа гурилын үнээ өнөөдрөөс эхлэн 20 хувиар бууруулан худалдаанд гаргажээ. БГ-075 буюу 1-р гурилын үнэ 890-740 төгрөгөөр худалдаанд гарч буй аж. 

"Гурилын үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хүнсний улаан буудайн чанарын гол үзүүлэлт,  цавуулаг өмнөх жилүүдээс сайжирсан. Тиймээс "Алтантариа" ХХК-ийн  гурил сорт бүртээ чанарын үзүүлэлт сайн байгаа" хэмээн  "Алтан Тариа"  компанийн Бизнес Хөгжлийн хэлтсийн дарга  З.Намсрайжав онцлов.

 Б.Заяа

 

Связанные новости