Дэлхийн хамгийн хөгшин мод амьд үлдэж чадах уу?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /DW/. Эзэнт гүрнүүд сэргэн мандаж, сулран доройтож, хэлнүүд үүсэж, мартагдаж байхад нэгэн мод цаг хугацааны шалгуурыг даван туулснаар ирсэн нь өдгөө 5400 настай Гран Абуэло буюу испани хэлээр элэнц өвөө нэртэй мод ажээ.
Францад ажилладаг Чилийн нэрт эрдэмтэн Жонатан Баричивич “Алерсе Костеро” үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх ширэнгэн ойд өсөж
торнижээ. Түүний өвөө Анибал уг цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчаар ажиллаж байхдаа 1972
онд Гран Абуэло модыг олж илрүүлжээ. Тэрхүү мөч манай гэр
бүлийн болоод ой модны түүхийг өөрчилсөн юм хэмээн эрдэмтэн ярьж байна.
“Би энэ ойд өвөөтэйгээ хамт анх хөл тавьж байсан. Тэрбээр намайг уншиж ч сураагүй байхад ургамлын нэрсийг зааж өгдөг байлаа. Миний бага насны дурсамж бол шинжлэх ухаанд тэмүүлсэн хүслийн маань эхлэл болсон” гэж Ж.Баричивич дурсан ярьжээ.
Одоо тэрбээр өөрийн ээж болон судлаачдын багийн хамт Гран Абуэло болон бусад модонд
хадгалагдсан нууцуудыг нээн илрүүлж
байгаагийн дотор уур
амьсгалын өөрчлөлтийг хэрхэн ойлгох хийгээд тэмцэж болохыг тодорхойлж чадах мэдээллүүд байгаа ажээ.
Энгийн л нэг
хөгшин мод бус, цаг уурын төлөв байдлын мэдээллийг бүртгэн хадгалагч
Энэхүү ой дахь Патагонийн майлс буюу Fitzroya cupressoides гэгддэг алерс модод нь бусад олон модноос урт насалдаг гэдгээрээ зөвхөн онцгой бус юм. Тодруулбал, энэ төрөл зүйл нь дэлхийн цаг уурт хамгийн мэдрэмтгий моддын нэг ажээ. Их биенийх нь цагариг бүр нь жил тутмын цаг агаарын бүртгэл болдог тул тэдгээрийн цагаргийг судлах нь судлаачдад олон мянган жилийн өмнөх цаг уурын байдлыг тодорхойлох боломжийг олгодог байна.
Эдгээр модыг олон
арван жилийн турш судалсан Чилийн эрдэмтэн Росио Уррутиа моддыг “нэвтэрхий толь мэт” хэмээн зүйрлэжээ. Түүний хийсэн
судалгаа 5680 жилийн өмнөх агаарын
температурын бүртгэл мэдээллийг
сэргээхэд тус дөхөм болсон байна.
Эрдэмтэд модны насыг тодорхойлохын тулд их биенээс тодорхой хэсгийг гарган авч, олон
жилийн туршид үүссэн цагаргуудыг тоолдог багаж ашигладаг. Мөн
ой мод хэр хэмжээний нүүрстөрөгчийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулж байгааг хэмждэг. Мод ургах тусам модны цагираг
бүрийн хоорондох зай зузаан болно. Мөн илүү урт насалснаар илүү их нүүрстөрөгчийг шингээж байна гэсэн үг юм. Эдгээр хэмжилт нь ой мод дэлхийн дулааралд хэрхэн
хариу үйлдэл үзүүлж буйг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
“Ой мод нь
дэлхий даяарх нүүрстөрөгчийн хийн ялгарлын гуравны нэгийг
шингээдэг” гэж Ж.Баричивич тайлбарлав. Гэхдээ
манай гараг улам бүр халуун болох үед энэ үйл явц үргэлжилсээр байх уу гэсэн асуулт урган гарч ирж байна. Цаг уурын
янз бүрийн нөхцөлд мод хэрхэн ургадаг болохыг ойлгож мэдэх нь нүүрстөрөгчийг хэр их шингээж
байгааг тодорхойлох, ой мод дэлхийн дулаарлыг сааруулж чадах эсэхийг урьдчилан таамаглахад чухал
ач холбогдолтой юм.
Нүүрстөрөгчийн шингээлтийг хэмждэг цамхаг
Шинэ зам ширэнгэн ойд заналхийлж байна
Харин Чилийн засгийн газар тусгай хамгаалалттай үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дайран өнгөрөх шинэ хурдны замыг барихын тулд мод бэлтгэдэг байсан хуучин замыг дахин нээхээр шийдвэрлэснээр олон зуун жилийн настай модод аюулд оржээ. Энэ зам нь хотуудыг холбож, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж албаныхан үзэж байна. Харин зарим хүн үүнээс огт өөр бодолтой байна.
“Хотуудыг холбоно гэдэг бол уг шалтгаан биш” гэж Ж.Баричивич DW-д хэлээд, ойролцоохон өөр зам байгаа гэдгийг дурджээ. Харин шинэ зам нь Латин Америкийн целлюлоз экспортлогч хамгийн том компанийн ашигладаг Корраль боомттой шууд холбогдох гэнэ.
Р.Уррутиа зэрэг судлаачдын үзэж байгаагаар, мөн уг зам нь ой хээрийн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлнэ хэмээн сэрэмжлүүлж байна. Түүний хэлснээр, тус бүс нутагт гарч байгаа гал түймрийн 90 гаруй хувь нь замын ойролцоо гардаг байна. Энэ бол дэлхий даяарх түгээмэл үзэгдэл юм. Амазонд гарсан түймрийн 75 хувь нь замаас 5 км зайд, АНУ-д гарсан түймрийн 96 хувь нь 800 м-ийн зайд дэгдсэн байдаг. “Алерс бол ховордсон мод. Мод бүр чухал ач холбогдолтой. Том түймэр нь сүүлийн популяцийг устгаж магадгүй” гэж Р.Уррутиа хэллээ.