ӨНӨӨДӨР: Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-30 07:24:10

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт РЦНК-д болно.

11:45 цагт: “Аугаа эх орны дайнд ялсны 80 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.

15:00 цагт: Швейцараас оруулж ирж буй хавдрын шинэ эмийн бүтээгдэхүүний нээлт, эмч нарт зориулсан сургалт Чингис зочид буудалд болно. Холбогдох утас 91000379

-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна. 

 

Орон нутагт:

11:00 цагт: Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд болно.

-Архангай аймагт дархлаажуулалтын долоо хоногийн өдөрлөг үргэлжилж байна.

 

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Связанные новости