Австралийн эрх баригч нам сонгуульд ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА, 2025 оны тавдугаар сарын 4 /Reuters/. Австралид бямба гарагт болсон бүх нийтийн сонгуульд Ерөнхий сайд Энтони Албанезегийн зүүн төвийн үзэл баримтлалтай Лейборист нам ялжээ.
ABC телевизийн урьдчилсан мэдээгээр, Лейборист нам парламентын доод танхимд түүхэн дэх хамгийн олон суудлыг авч сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах төлөвтэй байна. Ингэснээр Э.Альбанезегийн нам 2004 оноос хойш хоёр сонгуульд дараалан ялсан анхны нам болж байна.
Төрөлх Сидней хотод болсон Лейборист намын цуглаанд үг хэлэх
үеэрээ Э.Альбанезе ерөнхий сайдаар ажиллаж буйгаа амьдралынхаа хамгийн том нэр
төрийн хэрэг хэмээн тодорхойлжээ. Австраличууд дэлхий дахинд тулгарч буй сорилт
бэрхшээлтэй австрали арга барилаар нүүр тулахыг сонголоо гэж тэрбээр хэлээд,
улиран сонгогдсон засгийн газар ирэх гурван жилийн өдөр бүрийг сонгогчдын
итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө зориулна гэж мэдэгдсэн байна.
Орон нутгийн цагаар 22:45 цагийн байдлаар, Лейборист нам 48 дахь парламентын доод танхимын 150 суудлаас хамгийн цөөндөө 87 суудлыг авснаар 1986 оны сонгуулиар намынхаа тогтоож байсан дээд амжилтыг /86 суудал/ шинэчилжээ. Харин Либерал намын тэргүүлсэн сөрөг хүчний консерватив эвсэл 41 суудал, бусад жижиг намууд болон бие даан нэр дэвшигчид 10 суудал авах төлөвтэй байна.