Өндөр барилгад гарсан гал унтраах сургуулилт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНОБГ, ХУД-ийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах 30 дугаар анги, “Шинэ Яармаг цогцолбор” хорооллын төслийн талбай дээр захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” компани хамтран гал унтраах тактикийн сургалт зохион байгууллаа.
Сүүлийн үед өндөр барилгууд олноор барьж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх тухай анхаарах цаг болсон. НОБГ 9 давхараас дээш өндөртэй барилгад гал түймэр гарсан үед хэрхэн ажиллах вэ? сургуулилт зохион байгуулав. Улаанбаатар хотод 9-өөс дээш өндөртэй 250 гаруй барилга байдаг. Энэхүү сургалтад Онцгой байдлын аврах гал унтраах 3 ангийн албан хаагчид оролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан