“Боловсролын өдөрлөг-2025” төв талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-19 11:22:44

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/.  Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025”-ыг Д.Сүхбаатарын талбайд  энэ сарын 19-21-нд зохион байгуулна.


Энэхүү өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, зөвлөгөөг үнэгүй өгөх юм. 

Мөн өдөрлөгийн үеэр боловсролын салбарын мэргэжилтнүүд панел хэлэлцүүлэг өрнүүлж, “Цонхоо нээ” төслийн “Тойрог” бэсрэг драмын жүжгийг тавих аж.

 

Связанные новости