Монгол Улсын ДНБ-ий 4 хүртэл хувийг 5G технологи бүрдүүлдэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс 5G сүлжээг албан ёсоор асааж, технологийн шинэ эринийг эхлүүллээ.
Энэ нь ЦХИХХЯ-ны
энэ онд хийхээр төлөвлөсөн
гол ажлыг нэг юм. Тус сүлжээг
нэвтрүүлснээр харилцаа холбоо, аж үйлдвэр, боловсрол, эрүүл мэнд, уул
уурхай зэрэг салбарт мэдэгдэхүйц
дэвшил гарна. Хурдан, найдвартай интернеттэй болсноор хот, хөдөөгийн дижитал хуваагдлыг багасгахаас гадна хөдөөгийн малчид, орон нутгийн
иргэд онлайн сургалт, цахим үйлчилгээнд хамрагдах боломжтой. Мөн говийн бүсэд аж
үйлдвэрийн төрөлжсөн бүс бий болгоход түлхэц болж, алсын зайн сургалт, телемедициныг хөгжүүлэхэд тусална.
ЦХИХХ-ны сайд
Ц.Баатархүү 5G сүлжээг нээх үеэрээ, “5G технологи зөвхөн
хурдан интернэт биш, шинэ эдийн засаг, технологийн дэвшилд суурилсан аж
үйлдвэрийн хөгжлийн суурь юм.
Энэ нь төвөөс алс багт
амьдардаг хүүхэд, залууст нийгмийн
үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, тухайлбал,
хөдөөгийн иргэд нийслэлийн эмнэлгүүдээс
эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж авах, хүүхдүүд дэлхийн шилдэг хичээлийг
онлайнаар сонсох боломжтой. Уул
уурхайд жолоочгүй тээвэр нэвтрүүлэх, экспортыг нэмэх боломж бий болно.
Судалгаагаар, 2030 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий 1-4 хувийг 5G технологи бүрдүүлж, жил бүр 800
тэрбум төгрөгийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж тооцоолсон” хэмээв.
Монголд 1GB дата дунджаар 0.6 ам.доллар буюу дэлхийн дунджаас (4.2 ам.доллар) хямд байдаг. 5G-ийн хөгжилтэй хамт дата үйлчилгээний хүртээмж өргөжиж, үнэ хямдрах юм. Засгийн газрын “Дижитал Үндэстэн” болох зорилгын хүрээнд E-Mongolia системээр 1264 төрлийн үйлчилгээг 1.3 сая хэрэглэгчдэд хүргэж байна.
Одоогоор дэлхийн 130 гаруй улс 5G хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлсэн бол 186 улсад 623 оператор компани 5G сүлжээ байгуулахаар туршиж, давтамжийн зөвшөөрөл авч, сүлжээгээ байгуулан, үйлчилгээг эхлүүлж байгаа аж.
5G нь өнгөрсөн
онд мобайл дата урсгалын 34 хувийг эзэлж байсан бол 2030 он гэхэд нийт мобайл датаны урсгалын 80 хувийг дамжуулах төлөвтэйг Эрикссон компаниас таамаглажээ.