ДОРНОГОВЬ: Үзэсгэлэнгийн танхимаас...
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын газраас "Үндэсний бичиг соёлын өдөр-2025" үйл ажиллагааны хүрээнд багш, сурагчид, иргэд, төрийн алба хаагчдын дунд зохион байгуулсан уран бичвэрийн “Сүегэр-2025” уралдаанд ирсэн бүтээлүүдээр аймгийн Музей, сургалт судалгааны төвд өнөөдөр үзэсгэлэн гаргалаа.
Жил бүр Дорноговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв, Төв номын сантай ээлжилж, хамтран хэрэгжүүлдэг уран
бичвэрийн уралдаан нь орон нутгийн онцлогийг
шингээж, сурагчдыг нутгийн зохиолч бүтээлчдийн
уран бүтээлтэй танилцуулах, сурталчлах зорилготой юм.
Уран бичлэгийн уралдааныг дөрвөн ангиллаар зохион байгуулсан бөгөөд 54 багш, сурагчдын монгол
хэлний уран тансаг утга бүхий зохиол бүтээлийн дээжсээс эш татаж бичсэн 78 бүтээл дэлгэжээ.
Уран бичвэрийн үзэсгэлэн зургаадугаар сарын 2-ныг хүртэл Музей, сургалт судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд гарах аж. "Сүегэр” гэдэг нь үр хүүхэд, хойч үеээ гэрийн боловсрол, уламжлал, зан заншилд суурилсан аман байдлаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай ажээ.
Монгол хэлний
тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ
кирилл болон үндэсний хос бичгээр 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хөтлөн
явуулж байна. Уран бичвэрийн утга өнгө аясыг илэрхийлсэн дээрх уралдаан иргэдийн монгол бичгийн мэдлэг,
ур чадварыг дээшлүүлэхэд чухал алхам болж байна.








