Парис хотод  амиа алдсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-04 12:32:52

Францын нийслэл Парис хотын Сэйнэ Сэйнт Дэнист оршин суудаг, 59 настай монгол эмэгтэй бусдад хутгалуулж, нас баржээ. Түүний нөхөр болох 45 настай монгол залуу мөн хүзүү, бугуйн тус газраа хутгалуулсан мэдээг Францын цагдаагийн газраас манай ГХЯ-д ирүүлжээ.

10 дугаар сарын 31-нд энэ хэрэг гарсан юм байна. Тухайн үед хутгалуулсан нөхөр нь хөршүүдээсээ тусламж гуйн, цагдаад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас тэдний гэрийг битүүмжлэн, үзлэг, шалгалт хийжээ. Цагдаагийнхан өрөөн дэх тавилгуудаас цус, ялгадасны ул мөр олсноо шинжилж байна. Одоогоор хохирогчдын  ар гэрийнхний хүсэлтээр бусад мэдээлэл, хэргийн шалгалтын явцыг хэвлэлийн байгууллагад дамжуулах боломжгүй байгааг ГХЯ-ны албаны хүн тайлбарлалаа. Парисын цагдаагийн байгууллага энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Ж.Батсайхан

Связанные новости