Төрийн байгууллагад лицензтэй программ хангамж ашиглахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-29 13:04:00

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ-наас төрийн бүх байгууллагад лицензтэй програм хангамж ашиглахыг зөвлөлөө.


Энэ оны эхний улирлын байдлаар нийт 1135 байгууллага shilen.gov.mn системд мэдээллээ нээлттэй, ил тод болгожээ. Тухайлбал, Төрийн захиргааны төв байгууллага 92.61, Төрийн захиргааны байгууллага 79.61, НЗДТГ 55.59Нутгийн захиргааны байгууллага 75,84  хувь нь мэдээллээ нээлттэй ил тод болгосон байна.


Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-д энэ сарын 19-ний байдлаар 58 байгууллага өгөгдөл байршуулахаас 53 буюу 91.3 хувь нь 3,091 өгөгдөл байршуулж, өгөгдлийг иргэд, олон нийт 27,351 удаа татан авчээ. 


Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд харьяа салбар, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг 50-иас доошгүй хувиар багасгасан байна. Тус яамнаас албан ёсны лиценз бүхий баримт бичиг боловсруулах программ хангамж ашиглахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад зөвлөмж хүргүүлсэн аж. 




Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5,671 байгууллагын 17 хувь буюу 939 байгууллагад 49,017 компьютер ашигладгийн 88.5 хувь нь, мөн 2,261 сервер ашиглаж байгаагийн 79 хувь нь “Майкрософт”корпорацийн бүтээгдэхүүнийг сонгосон байна. 

Түүнчлэн төсвийн 68 байгууллагаас сүүлийн 2 жилд “Майкрософт”-ын 6 төрлийн 138,164 ширхэг лицензийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. 


Связанные новости