Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай
анхдагч хуулийн төсөл, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад
хуулийн төсөл, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
зэрэг 28 асуудлыг хэлэлцэх юм.
Мөн ТЭЦ-3 дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан,
үр дагаврыг авч хэлэлцэх аж.