ТӨВ: Нутгийн зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн зарим газраар 6 дугаар сарын 11-ний өдөр болон 13-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орохыг малчид, иргэд, тээвэрчдэд Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Тус өдрүүдэд салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур 6 дугаар сарын 11-нд шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 6 дугаар сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус дулаантай байх бол бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.