УДБЭТ-ын тайзнаа “Шопениана”, “Пахита” бүжгэн жүжгийг толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа долоон жилийн дараа Л.Минкусийн “Пахита” болон Ф.Шопены “Шопениана” бүжгэн жүжгийг тоглох гэж байна.
Уг балетын гол дүрийг гавьяат жүжигчин О.Анужин, УДБЭТ-ын балетын гоцлооч Х.Галтулга, М.Нандинцэцэг, Чехийн Оломоуц хотын “Моравь”-ийн театрын гоцлол бүжигчин Хонг Шао Шүэй, УДБЭТ-ын балетын гоцлооч Э.Уянга, Б.Ананд, Б.Халиун нар амилуулах юм. Дээрх хоёр бүжгэн жүжгийг маргааш, нөгөөдөр 17:00 цагт үзэгчдийн хүртээл болгоно.
“Пахита” нь нэг бүлэгт бүжгэн жүжиг бөгөөд энэ нь тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавьсан цуваа үзүүлбэртэйгээрээ онцлог. “Пахита”-г Монголын тайзнаа анх 1997 онд дэглэн тавьж байжээ.
Харин “Шопениана” нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан
ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбарууд гэдгээрээ онцлог. Алдарт
бүжигчин М.Тальони энэ дүрийг үзүүлж, залуу эрэгтэйн романтик сэтгэлийн
хөдлөлийг харуулсан байдаг байна. Энэ
бүжгэн жүжигт Ф.Шопены дараах
болон бусад төгөлдөр хуурын бүтээл оржээ. Монголын тайзнаа анх
1993 онд дэглэн тавьсан
түүхтэй.
Связанные новости


