ӨНӨӨДӨР: "Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт" олон улсын хууль эрх зүйн бага хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-16 09:02:12

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

8:45 цагт: “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” олон улсын хууль эрх зүйн бага хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

9:00 цагт: “Гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхдүүдийн оролцоог хангаж гамшгийн аюулаас сэргийлэх, дархлаа суулгах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадалтай болгох, үе тэнгийн сургагч багшийг бэлтгэх” зорилготой дадлага, сургалт Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн байранд болно. Холбогдох дугаар: 99123948


-Улаанбаатар биенналь урлагийн наадам энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

 

Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.



Хилийн чанадад:

-Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ энэ сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

 

 

Связанные новости