Жеймс Бонд "Дунли" компанийн ноолууран цамцыг өмсөж кинонд тогложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-16 08:29:06
Улаанхад, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Улаанхад хотод ажиллаж буй сэтгүүлчдийн баг Ханшань уулын үүлдрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгосон Dongli ноолуурын үйлдвэртэй танилцлаа. 


Хятадын Ханшань мужийн цагаан ямааны ноолуур нь чанарын хувьд  маш нарийн буюу 13-16 микрометр, 36 мм-ээс дээш урттайгаараа монгол ямааны ноолууртай ойролцоо байдаг юм байна.  




Тус компани нь 2001 оны 4-р сард байгуулагдсан. БНХАУ-ын Өвөр Монголын хувийн хэвшлийн аж ахуйн 50 шилдэг нэгжийн нэг бөгөөд 1300 гаруй ажилтантай, 2558 иж бүрдэл боловсруулах машин, тоног төхөөрөмжтэй ажээ.




Итали, Швейцар, Их Британи, АНУ, Канад, Герман, Франц, Япон зэрэг 30 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ экспортолдог, үйлдвэрлэлийн хэмжээ нь өнгөрсөн онд 887 сая юаньд хүрчээ. 


"Дунли" компанийн бүтээгдэхүүнийг  Английн жүжигчин Данейл Крейг “007” кинонд тоглохдоо өмссөн бол Хятадын онлайн худалдааны “Алибаба” группийг үүсгэн байгуулагч Жак Ма, дэлхийн хэмжээний тэрбумтан Билл Гейтс нарын олон алдартан, кино жүжигчид хэрэглэгч нь юм байна.  


"Дунли" компани агаараар соруулах автомат ноолуур самнах үйлдвэрлэлийн шугамыг бие даан бүтээсэн бөгөөд Хятадын умард хэсэгт ноолуур сонгох технологийг нэвтрүүлсэн цорын ганц компани юм. 








Связанные новости