Хилийн цэргийнхэн жагсаалын нэгдсэн үзлэг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-07 11:06:30

Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалын дагуу Хил хамгаалах байгуулагын хэмжээнд жагсаалын нэгдсэн үзлэгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Жагсаалын нэгдсэн үзлэг ХХЕГ, төвийн бүсийн цэрэгтэй, цэрэггүй анги, хилийн отряд бүрт явагдах юм.

Өнгөрсөн бямба гарагт ХХЕГ, төвийн бүсийн цэрэггүй ангиудын үзлэг Үндэсний цэцэрлэгт хрээлэн дэх “Сүлдэт багана” цогцолборт явагдлаа. Үзлэгт ХХЕГ, Хилийн 0252, 0253, 0218, хилийн 0303 дугаар тусгай салбарын бүрэлдэхүүн хамрагдаж өвлийн хувцасны жигдрэлт болон бэлэн байдал зарласан үед зайлшгүй байх шаардлагатай хэрэглэл, цэргийн алба хаагчийн зайлшгүй мэдэх ёстой дүрмийн мэдлэгээ шалгуулсан юм.  Уг үзлэгийг хил хамгаалах байгууллагын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг ч энэ удаа нэгдсэн журмаар зохион байгуулсан нь онцлогтой.  Жигдрэлт сайтай салаагаар хилийн 0252 дугаар ангийн салаа шалгарсан бол хамгийн сайн дуут салаагаар хилийн 0253 дугаар ангийн салаа шалгарчээ. Хоёрдугаар шатны шалгаруулалт хугацаат цэргийн алба хаагчтай ангиудад явагдах юм.

Ж.Батсайхан

Связанные новости