Зуны дугуйтай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч хэрэгжүүлэх гэж байна.
Цас орж хальтиргаа гулгаа үүссэн, сүүдэртэй хэсэгт замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авах болсон байна.
Орон нутагт Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Хэнтий аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Н.Туяа