ДОРНОГОВЬ: Төрийн алба хаагчдын орон сууцыг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-24 08:54:34

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дэлгэрэх суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төрийн алба хаагчдын зургаан айлын орон сууцны барилгыг "Дэлгэр цамхаг өргөө" ХХК барьж байна.


Барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд энэ зун ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий тус орон сууц нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогджээ.


Аймгийн төвөөс 140 км алслагдсан 1300 гаруй хүн амтай энэ сум шилмэл омгийн улаан ямаа, хурдны угшлын галсанбанди, дэндэв тайж адуу, аймгийн есөн гайхамшгийн нэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий Цонжийн чулуу, Монголын найман үеийн отчийн авшиг шингээсэн Жингэр тэмээтийн уулын агуй, Маналын найман суварга зэрэг түүх дурсгалын газруудаараа алдартай.

Связанные новости