Интерполоор эрэн сурвалжилж байсан иргэнийг албадан гаргаж, харьяалах улсад нь хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-24 11:47:32

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр албадан гаргаж, тухайн улсад нь хуяглан хүргэлээ.


Тус иргэн өөрийн улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон, интерполоор олон улсад эрэн сурвалжлуулж байсан бөгөөд Монголд 2017 оноос хойш хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. Түүнд манай улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 19.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж байна.


ГИХГ-аас шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнийг харьяалах улсад нь хуяглан хүргэдэг бөгөөд өмнө нь Шведийн Хаант Улсын нэг иргэнийг тус улсын нийслэл Стокгольм хот хүртэл, энэ удаад БНСУ-ын иргэнийг Сөүл хот хүртэл хуяглан хүргэж, хууль, хяналтын байгууллагад нь хүлээлгэн өглөө. 

Связанные новости