Зарим хэсэгт зам хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ оны зам засварын ажлыг эхлүүлээд буй.
Энэ ажлын хүрээнд Сансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал буюу Төгс хүнсний дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчлэх юм. Уг замыг энэ сарын 24-ний 00:00 цагт хааж, долоодугаар сарын 30-ны 06:00 цагт нээх аж. Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглээний ажлыг хийх юм.
Мөн 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, долоодугаар сарын 26-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг
холбогдох албаныхан зөвлөж байна.