Залуучуудын ААШТ-ий пүмсэ төрөлд хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136 @gmail.com
2025-07-30 09:40:19

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Малайзын Кучинг хотноо долоодугаар сарын 25-28-нд зохион байгуулсан Олимпын таеквондогийн "Өсвөр үе, Залуучуудын ААШТ"-ий залуучуудын пүмсэ төрөлд манай улсын тамирчид өрсөлдөж, хүрэл медалийн эзэд боллоо.


Найм дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд 44 орны 1300 гаруй тамирчин оролцсоноос манай улсын 39 тамирчин өрсөлдсөн юм. Үүнээс эрэгтэй багийн пүмсэ төрөлд өрсөлдсөн Б.Дөлгөөн, А.Амар, Д.Ганхуяг нар Саудын Араб, Энэтхэг улсын тамирчдыг ялснаар хүрэл медаль хүртэв. Түүнчлэн тус тэмцээний "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар Б.Дөлгөөн шалгарлаа.


Ес дэх удаагийн таеквондогийн өсвөр, залуучуудын, насанд хүрэгчдийн пүмсэ, мөн пара таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсныг Монголын Таеквондогийн Холбоо мэдээлэв.

 

 

Мэдээг бэлтгэсэн: Т.Хулан


Связанные новости