Монгол-Хятадын тав дахь удаагийн экспо наймдугаар сарын 25-30-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-30 17:37:43

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол-Хятадын экспо” үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, удирдан чиглүүлэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулав.


“Монгол-Хятадын экспо” тав дахь удаагийн үйл ажиллагаа нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод наймдугаар сарын 25-30-нд болно. Энэхүү экспо нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтой төдийгүй хоёр талын худалдааны нийт хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх бодит алхам юм. ХХААХҮЯ бэлтгэл ажлыг хариуцаж байгаа бөгөөд эдийн засаг, худалдааны форум, хэлэлцээр, хүмүүнлэгийн солилцоо, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гэсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулна. Үүнд манай улсаас гадна Казахстан, Киргиз зэрэг таван улс, мөн БНХАУ-ын зарим муж, бүс нутгийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцоно.


Энэ үеэр “Монгол дүр төрхийн үзэсгэлэн” нэртэй ажиллуулж, үндэсний онцлог, соёл, уламжлалыг харуулсан үзүүлэн болон 500 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм.

 

 

 

 

Связанные новости