Олимпын хошой аварга, биатлонч Л.Дальмайер нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-31 10:06:47

БЕРЛИН, 2025 оны долоодугаар сарын 31. /ТАСС/. Олимпын хошой аварга, биатлонч Лаура Дальмайер нас барсантай холбогдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер тамирчны эцэг эхэд гүн эмгэнэл илэрхийлжээ. Энэ тухай төрийн тэргүүний бие төлөөлөгч Керстин Гаммелин нийгмийн Х сүлжээнд мэдээлсэн байна.


“Лаура Дальмайер дэлхий дахинд манай улсын элч болж, хил хязгаарыг үл харгалзан амгалан тайван, баяр хөөртэйгээр, шударгаар зэрэгцэн оршихын үлгэр жишээ болж байлаа” гэж мэдээлэлд дурджээ.


Өдгөө 31 настай Л.Дальмайер 28-ны өдөр Пакистан дахь Каракорум уулын 5700 м-ийн өндөрт орших Лайла оргилд гарахаар авирч байгаад уулнаас нурсан чулуунд цохигдон хүнд гэмтэл авсан байна. Түүнтэй хамт явсан бүсгүй тэр даруй аврах албаныхныг дуудсан боловч хад чулуу дахин нурах аюултай байсан тул аврагчид мягмар гаргийн өглөө ослын газарт иржээ. Мөн өдөр Лаурад яаралтай мэс засал хийсэн боловч амийг нь аварч чадсангүй, тэрбээр лхагва гарагт нас барсан байна.


Талийгаач Дальмайер 2018 оны Пёнчаны Олимпын наадамд оролцож, ойрын зайн спринт төрөл ба хөөх гараанд алтан медаль хүртэж, хувийн гараанд гуравдугаарт шалгарчээ. Тэрбээр дэлхийн 7 удаагийн аварга бөгөөд 2017 онд “Их болор бөмбөрцөг”-ийн эзэн болж байв. 

Связанные новости