ХӨВСГӨЛ: Шинээр 36 түүх, соёлын үл хөдлөх дурсгал илрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-08-01 16:28:59

Мөрөн, 2025 оны наймдугаар сарын 1 / МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл төмрийн үеийн судалгааны  салбарын эрхлэгч , доктор Ж.Баярсайхан Хөвсгөл аймгийн СУАЖЗГ-тай хамтран түүх соёлын үл хөдлөх дурсгалыг илрүүлэх хээрийн хайгуул судалгааг хийлээ.


Судалгааг Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тосонцэнгэл сумдын нутаг дэвсгэрт хийсэн байна.


Хайгуулын үр дүнд нийт 36 түүх, соёлын үл хөдлөх дурсгал шинээр бүртгэжээ.


Тодруулбал 33 ширхэг буган хөшөө, хадны зосон зураг, сийлмэл хадны зураг, агуйн оршуулга зэргийг тус тус шинээр илрүүлсэн байна.

Тус дурсгалууд нь Монгол орны археологийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой бөгөөд цаашид тэдгээрийг хамгаалах, бүртгэх, судалгаа шинжилгээ хийх ажлуудыг шат дараатайгаар үргэлжлүүлэхээр хийх юм байна. 










 

 

 

Связанные новости