Хятадын баг акробат гимнастикийн төрөлд алтан медаль хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-10 12:51:15

ЧЭНДҮ, 2025 оны наймдугаар сарын 10 /Xinhua/. БНХАУ-ын Чэндү хотноо болж буй Дэлхийн спортын наадмын акробат гимнастикийн эмэгтэйчүүдийн багийн төрөлд Хятадын баг түрүүлж алтан медалийн эзэд болжээ. 


Хятадын гимнастикч Гу Жяцюань, Ма Йисин, Дин Вэнян нарыг бямба гаргийн орой болсон тэмцээний үеэр үзүүлбэрээ үзүүлэхийн өмнөхөн АНУ-ын баг тамирчид өөрсдийн гайхалтай үзүүлбэрээрээ 28.670 оноо авч өндөр босго тогтоосон байна.


Тэгвэл Хятадын тамирчид заавал гүйцэтгэх элементүүдийг өө сэвгүй гүйцэтгэснийхээ дараа хэцүү элементүүдийг амжилттай үзүүлж чаджээ. Ингэснээр 29.230 оноо авч алтан медалийн болзол хангасан байна.


Харин Израилын гимнастикчид 28.480 оноогоор хүрэл медалийн эзэн болсон бол германчууд дөрөвдүгээр байрт шалгарчээ.



2024 онд Португалд болсон акробат гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэнээр 2016 оноос хойш анх удаа дэлхийн аваргаар шалгараад байсан Хятадын баг ийнхүү дэлхийн спортын наадамд аваргалсан байна.   

Связанные новости