НҮБ-ын цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-15 07:59:06

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 14-нд НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзав. 

 

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцолж, цаашид цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах бэлтгэлийг хангах асуудлаар НҮБ-ын Цагдаагийн хэлтэстэй нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. 

 

НҮБ-ын цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкар Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Связанные новости