ӨМНӨГОВЬ: Нийгмийн даатгалын сангийн орлого 62254.9 сая төгрөгөөр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-17 17:08:02

Даланзадгад,2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд нийгмийн даатгалын сангийн нийт орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 141892.9 сая төгрөгт хүрч, нийт зарлага 66538.6 сая төгрөгөөр өсжээ.


Нийгмийн даатгалын сангийн орлогоос 118327.9 сая төгрөг буюу 83.4 хувийг тэтгэврийн даатгалын сан, 10968.1 сая төгрөг буюу 7.7 хувийг тэтгэмжийн даатгалын сан, 8767.5 сая төгрөг буюу 6.2 хувийг ҮОМШӨ-ний даатгалын сан, 3829.4 сая төгрөг буюу 2.7 хувийг ажилгүйдлийн даатгалын сан бүрдүүлж байна. Харин нийгмийн даатгалын сангийн зарлагаас 86.5 хувийг тэтгэврийн даатгалын сан, 7.7 хувийг тэтгэмжийн даатгалын сан, 0.5 хувийг ҮОМШӨ-ний даатгалын сан, 5.3 хувийг ажилгүйдлийн даатгалын сангуудад зарцуулсан талаар Өмнөговь аймгийн Статистикийн газраас мэдээллээ. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 62 254.9 сая төгрөгөөр өсжээ.


Өмнөговь аймаг 2025 оны долдугаар сард тэтгэврийн даатгалын сангаас 10003 хүнд тэтгэвэр олгосон нь өмнөх оны мөн үеэс 415 хүнээр өссөн байна. Нийт тэтгэвэр авагчдын 8244 хүн өндөр насны тэтгэвэр, 1009 хүн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, 341 хүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, 409 хүн цэргийн тэтгэвэрт хамрагддаг байна. 

Связанные новости