“Samsung” компани шинэ чихэвч танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 19 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани “Galaxy Buds 3” чихэвчнийнхээ гол функцуудыг хадгалсан шинэ бөгөөд харьцангуй хямд үнэтэй утасгүй чихэвчийг танилцуулжээ.
“Galaxy
Buds 3 FE” загвар нь ирэх есдүгээр
сарын 5-наас эхлэн АНУ болон Европт худалдаанд гарах бөгөөд Өмнөд Солонгос
зэрэг томоохон зах зээлүүдэд үе
шаттайгаар худалдаалагдаж эхэлнэ гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Өмнөх “Galaxy
Buds FE” загвартай
харьцуулахад илүү том спикертэй “Buds 3 FE” нь гүн басс, тод дуугаралттай гэж “Samsung Electronics” мэдэгдлээ. Мөн микрофоны байрлалыг өөрчилснөөр дуудлага
хийхэд илүү хялбар болсныг дурджээ.
Шинэ чихэвч нь ухаалаг утсан дээрх “Galaxy AI Interpreter” орчуулгын аппликейшнийг ашиглах зэрэг
хиймэл оюун ухааны үндсэн функцуудтай байна. Уг төхөөрөмжийг АНУ-д ойролцоогоор 150 ам.доллароор худалдаалахаар төлөвлөжээ.
Харин “Samsung” дотооддоо борлуулах үнийг танилцуулаагүй
бөгөөд үнийн асуудлыг хэлэлцэж
байгаа ажээ. “Galaxy
Buds 3” чихэвч 2024 онд Өмнөд Солонгост
219 мянган воны /157 ам.доллар/
үнэтэйгээр худалдаанд гарсан юм.