ДАРХАН-УУЛ: Шарын гол сумын хоёр сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж, хүүхдийн автобус хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Б.Азжаргал, Боловсролын газрын дарга Л.Буянтогтох нар Шарын гол суманд ажиллалаа. Ерөнхий боловсролын хоёр сургуульд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл шаардлагатай дагалдах зүйлийг хичээлийн шинэ жилийн өмнө хүлээлгэн өгсөн бол энэ удаад ширээ, сандал, хүүхдийн автобус хүлээлгэн өгөв.
“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн 2025 оны төсвөөс ЕБ-ын есөн сургуульд 1.5 тэрбум төгрөгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авахад зарцуулжээ. Мөн II сургуульд аймгийн засаг дарга 20 сая төгрөгийг шийдвэрлэн өгснөөр сурагчдын хоол үйлдвэрлэл явуулах орчин нөхцөлийг сайжруулсан байна.
Түүнчлэн тус хоёр сургуулийн сурагчдад зориулан хүүхдийн автобус хүлээлгэн өглөө. Нийт 1800 гаруй хүүхэд суралцдаг тус сургуулийн сурагчид тухайн автобусаар үнэ төлбөргүй зорчино гэдгийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ. 28 хүүхдийн суудалтай автобусыг зөвхөн сурагчид ашиглах бөгөөд иргэдэд үйлчлэхгүй юм.
Шаазгайт
багийн VI сургуульд сурагчид
150 хос ширээ,
сандалтай боллоо.
Шарын гол сумаас аймгийн
ИТХ-д сонгогдсон
төлөөлөгчөөс гарсан саналыг хүлээн авч ийнхүү шинэ хичээлийн жилд сургуулийн
ширээ, сандлыг шийдвэрлэн сургалтын орчин нөхцөлийг сайжруулж байна.
Тус сургууль
байгуулагдаад 51 жил болсон бөгөөд 293 хүүхэд сурч байна.