35 ахлах офицерын онцгой цуглуулгын бүтээлийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-04 14:14:01

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Бидний сонирхол-Миний хобби” сэдэвт цуглуулгын үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд нээлээ.


Энэхүү үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын чуулга уулзалт"-ыг угтсан ажлын хүрээнд болж буй. 


Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдээлснээр, үзэсгэлэнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 35 ахлах офицерууд өөрийн цуглуулгын онцгой бүтээлээ дэлгэн олон нийтэд толилуулж байна. Цаашид олон нийтэд чиглэсэн соёл, урлагийн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 









Связанные новости