“UB Drone Battle” уралдааныг зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-05 10:05:31

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл урлагийн газраас “UB Drone Battle” уралдааныг зарласан байна.


Анх удаа зохион байгуулж буй энэхүү уралдаан нь оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилготой аж.


Уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 10-30-нд хүлээн авна. Харин уралдааны шалгаруулалтыг ирэх сарын 1-5-нд хийж, шилдэг бүтээлийн шагналыг 10-нд гардуулах юм. Түрүүлсэн оролцогчийг DJI Mavic Pro 4 мэргэжлийн дроноор шагнах бол дэд байр 10, гутгаар байрын эзэн 5.0 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах аж.


Уралдаанд ирүүлэх видео контентийг 15-120 секундэд багтаах шаардлагатай бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн дүр төрх, иргэдийн амьдралын хэв маяг, соёлын боловсрол, байгаль орчин, хотын соёл, хамтаар амьдрах нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх агуулгыг харуулсан байх юм.

Связанные новости