“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд манай улсаас 200 орчим тамирчин оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 10:36:23

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Бахрейн улсын Манама хотноо ирэх сарын 22-31-ний өдрүүд зохион байгуулах Азийн залуучуудын III наадамд манай улс спортын 23 төрлөөр 200 орчим тамирчин оролцуулахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.


Тус наадамд оролцох Монголын Тэквондогийн холбоо, Дугуйн спортын холбооны удирдлагыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг хүлээн авч уулзан, санал сэтгэгдэлийг нь сонслоо.


МҮОХ-ноос “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтанд зориулж Монголын Тэквондогийн холбоонд 10 сая, Дугуйн спортын холбоонд 8 сая төгрөгийг тус тус олгохоор болжээ. Цаашид тус наадамд оролцох спорт холбоодын төлөөллийг үе шаттай хүлээн авах юм.


“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадам нь Залуучуудын Олимпын өмнөх жил болж байгаагаараа онцлог билээ.



Связанные новости