ХОВД: Сумдын мэдээлэл технологийн ажилтнуудын мэдлэг чадварыг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-06 11:36:39

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөдөөгийн 16 сумын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалт энэ сарын 5, 6-ны өдөр Ховд аймагт болж байна. 


Энэ удаагийн сургалтаар төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, шилэн бүртгэлийн хэрэглээ хяналтыг сайжруулахыг зорьж байна. Мөн сумдын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг өргөжүүлж, төрийн цахим үйлчилгээний ажлын эргэх холбоог сайжруулахыг зорьж буй.    


Сургалтыг Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, ЗДТГ хамтран бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх "Digital first" тавдугаар аяны хүрээнд өрнүүлж байгаагаараа онцлогтой.       


Иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх зорилтын хүрээнд Ховдынхон цахим аймаг болох бодлого, зорилт дэвшүүлжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо чухал юм.   

Связанные новости