ДАРХАН-УУЛ: Соёл, урлагийн салбарынханд төрийн одон медаль, салбарын шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-12 15:58:20

Дархан, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн соёл, урлагийн салбарынхан энэ өдөр баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тодруулбал соёл, урлагийн ажилтны 32 дахь өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй соёлын ажилтнууд, чөлөөт уран бүтээлчид, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг төрийн одон медаль, салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.


Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий даяар тархан суугаа соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажлаараа бахархах, омогших, үлгэрлэн таниулах, түүчээлэн өвлүүлэх өдөр юм.


Орон нутагт соёлыг түгээн дэлгэрүүлж өвлөн түгээж буй нэр бүхий хүмүүст шагналт гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа оролцож баяр хүргэж үг хэллээ.




Соёл, урлагийн ажилтнууд гэх ойлголт нь зөвхөн театр, урлагийн байгууллагад ажилладаг тодорхой хүмүүс гэдэг ойлголт нь өрөөсгөл бөгөөд урчууд, хэвлэл мэдээлэл, номын санчид, чөлөөт уран бүтээлчид, хөгжим бүжгээр соёлыг түгээн дэлгэрүүлж буй бүхий л хүмүүсийн тэмдэглэлт өдөр юм.


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

Төв номын сангийн ахмад номын санч Ц.Долгорсүрэн


Хөдөлмөрийн хүндэт медалиар

Залуучууд театрын бүжигчин М.Жигжидсүрэн, хөгжимчин Ө.Наранцацрал, Дуучин Л.Эрдэнэтулга, Музейн сан хөмрөгч Т.Туяа


Монгол Улсын Засгийн газрын шагнал "Соёлын тэргүүний ажилтан" тэмдгээр:


Чөлөөт уран бүтээлчдийн нэгдсэн холбооны гишүүн, дуучин А.Нандинцэцэг, Б.Энхмэнд

Дарханы Зураач урчуудын эвлэлийн гишүүн, уран хайлчилбарч Б.Төмөрхуяг

Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн хөгжмийн багш З.Төгсбаяр




Монгол Улсын Засгийн газрын шагнал "Ардын авьяастан" хүндэт тэмдгээр:


Орхон сумын соёлын төвийн Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч Т.Балган, Б.Батхүү, С.Уламбаяр

Хонгор сумын соёлын төвийн СББӨ-ийн өвлөн уламжлагч Б.Оролгор

соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны "Жуух бичгээр:


Залуучуудын театрын жүжигчин Э.Билгүүн, дуучин М.Галмандах, Орхон сумын соёлын төвийн техникч И.Ганзориг, Музейн ажилтан Э.Отгонтуяа


Дархан-Уул аймгийн засаг даргын шагнал "Аймгийн тэргүүний ажилтан" тэмдгээр:

Хүүхдийн номын ордны арга зүйч Ч.Буяннэмэх


Дархан-Уул аймгийн засаг даргын жуух бичгээр:


Залуучуудын театрын аж ахуйн нярав Н.Мөнхжаргал

Хонгор сумын соёлын төвийн үйлчилгээний ажилтан Н.Отгонжаргал


Төв номын сангийн уншлага, үйлчилгээний нэгжийн дарга Д.Түвшинбаяр, Музейн боловсролын ажилтан С.Хишигдалай


Дархан сумын засаг даргын Жуух бичгээр:

Залуучууд театрын гэрэлтүүлэгч Л.Давхарбаяр, Ерөнхий концертмейстр С.Чулуунсүрэн нар тус тус шагнууллаа.




Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагчдадаа аймгийн Соёл, урлаг, аялал, жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүсэв.

 

Связанные новости