ӨНӨӨДӨР: Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн 15 дугаар форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал
09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан
болно.
09:00 цагт: "Монголын угсаатан судлал: Дэг, өв,
чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Их
чуулганы танхимд болно.
09:00 цагт: “Gem mall3 худалдааны төвд эхнэрээ хөнөөсөн ноцтой хэргийн
шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны тойргийн шүүхэд болно.
10:00 цагт: Монгол-Хятадын хэвлэл, мэдээллийн 15 дугаар форум "Туушин" зочид буудалд болно.
10:00 цагт: “Өвөр Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд
“100 жил-100 бүтээл”-ийн номын зохиогчийн эрх шилжүүлэх ёслол, Хятад, Монголын
хэвлэлийн солилцоо, ном хандивлах үйл ажиллагаа, “Амин гол” номын нээлт Уран
зургийн галерейд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг
танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
11:00 цагт: Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс
Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн намтар, уран бүтээлийг эрдэм шинжилгээний
эргэлтэд оруулах зорилгоор “Шиба Рёотаро ба Монгол” сэдэвт эрдэм шинжилгээний
хурлыг МУИС-ийн хичээлийн I байр, “Эрдмийн танхим”-д зохион байгуулна.
11:30 цагт: “Albion Art Jewelry Institute” үүсгэн
байгуулагч Казүми Арикава нь “Урлагийн бүтээлийн үнэ цэнэ ба нийгэмд үзүүлэх
нөлөө” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд олон нийтэд
зориулан илтгэл тавина.
13:00 цагт: “Zone X” хөгжмийн фестивалийн хэвлэлийн хурал
Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
16:00 цагт: БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэгт
хөтөлбөрт тэнцсэн оюутнуудад зориулан Туркийн Элчин сайдын яам болон Туркэд
Төгсөгчдийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (АТА)-ийн зүгээс хамтран мэдээлэл хийх
уулзалтыг ЭСЯ-ны байранд зохион байгуулна.
16:00 цагт: 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр
хөнөөсөн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болно.
Орон нутагт:
Баянхонгор: Монголын бүх ард түмний спортын XVI их
наадам үргэлжилж байна.
Хилийн
чанадад:
-Японы Токио
хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
-Хорватын Загреб
хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.
-Японы Токио
хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
-Хятадын Шиюн Ань хотод сагсан бөмбөгийн 3х3-ын U23 насны ДАШТ эхэлнэ.