ӨНӨӨДӨР: Монгол анагаах ухааны эмч нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй үзлэг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-18 07:06:04

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


08:30 цагт: Монгол анагаах ухааны эмч нарын сайн дурын үнэ төлбөргүй үзлэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд эхэлнэ.

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Тавантолгой түлш ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ хамтран НОБГ-ын 3 давхарт 301 тоотод мэдээлэл хийнэ. 

11:00 цагт: Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг МҮЭХ-ны төв байранд зохион байгуулна.

11:00 цагт: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Лавай" захын хажууд мэдээлэл хийнэ. 

11:00 цагт: Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалай "Өөдрөг" цомгийн баярын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

11:30 цагт: АНУ дахь "Монгол авьяас" академиас "AAU Volleyball-2026"-ын сонгон шалгаруулалтын бүртгэл албан ёсоор эхэлж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. 

12:00 цагт: "Ulaanbaatar music festival-2025" хөгжмийн наадмын хэвлэлийн хурал "King ballroom"-д болно 

12:00 цагт:  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.


Орон нутагт:

Баянхонгор: Монголын бүх ард түмний спортын XVI их наадам үргэлжилж байна.


Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Хорватын Загреб хотод чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ болж байна.

-Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Хятадын Шиюн Ань хотод сагсан бөмбөгийн 3x3-ын U23 насны ДАШТ болж байна.

Связанные новости