Ким Жөн Ун хиймэл оюун хөгжүүлэхийг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-19 16:44:30

ПЕНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 19 /AFP/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цохилтын дроны туршилтыг биечлэн ажиглаж, хиймэл оюуны технологийг өргөнөөр ашиглахыг үүрэг болгосон талаар AFP агентлаг Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүдэд мэдээлснийг эш татан уламжилжээ. 


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас /KCNA/ нийтэлсэн зургууд дээр дрон агаарт хөөрч, байг устгаж буй нь харагдана. Ким туршилтын үр дүнд “маш их сэтгэл ханамжтай” байгаагаа илэрхийлсэн гэж тус агентлаг мэдээлжээ. “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд бол цэргийн ажиллагаанд чухал хэрэгсэл болж, улсын зэвсэглэлийг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж Умард Солонгосын удирдагч мэдэгдсэн байна. 


Ким мөн дроны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, саяхан нэвтрүүлсэн хиймэл оюуны технологийг хурдан хөгжүүлэхийг үүрэг болгожээ. 

Связанные новости