АРХАНГАЙ: 38 дахь удаагийн номын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай үндэсний бичиг соёл, номын өдөр Г.Дэмид жанжны талбайд өнөөдөр боллоо.
Эл өдөр "Үлгэрийн
баатрууд амилсан нь" маск парад, дүрийн тоглолтын уралдаан, номтой асрууд,
монгол хэл, бичиг, танин мэдэхүйн "Мөнх тэнгэрийн бичиг" уралдаан
зэргийг нас насны онцлогт тохируулан зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг
тогтмол зохион байгуулснаар номонд дурлах, унших, хайсан номоо олох хүмүүсийн
тоо жил ирэх тусам нэмэгдэж, боловсролын байгууллагуудын хүүхдэд зориулсан ажил
үйлчилгээг нэг дороос авах боломжийг эцэг эхчүүдэд олгож буйгаараа онцлог болдог
юм.









































