Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш суларчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 3592.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 211.2, өмнөх сарынхаас 7.3 төгрөгөөр суларлаа.
Үндэсний
статистикийн хорооны мэдээлснээр төгрөгийн евротой харьцах сарын дундаж
ханш өнгөрсөн сард 4178.96
төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс
454.9 төгрөгөөр суларсан бол өмнөх
сарынхаас 13.1 төгрөгөөр
чангарчээ. Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж
ханш дээрх сард 44.88 төгрөг
болж, өмнөх оны мөн үеийнхээс
7 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас
0.4 төгрөгөөр чангарсан байна.
Харин төгрөгийн
юаньтай харьцах сарын дундаж ханш энэ
оны наймдугаар сард
500.67 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28, өмнөх сарынхаас
0.8 төгрөгөөр суларсан аж.