АТҮТ орон нутгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАвтотээврийн үндэсний төвөөс усын хэмжээний авто зам, замын байгууламжийг энэ сарын 13-ны өдрийн 13 цагаас 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоон орон нутгийн зорчигчдын аюулгүй байдлыг сайн хангаж ажиллалаа.
Замын цагдаагийн албатай хамтран улсын хэмжээнд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 30 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, нийт 947 зорчигчдыг хамгийн ойр байрлах төв суурин газруудад байршуулах, буудалд хоноглуулах, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудаас зорчигчдыг галт тэргэнд шилжүүлэн суулгах зэрэг арга хэмжээг авч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. 13-ны өдрийн 13 цагаас хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 79 чиглэлийн 328 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Энэ шийдвэрээс өмнө замд гарсан 25 чиглэлийн 27 том оврын автобус, 3 суудлын тээврийн хэрэгслийг 14 байршилд зогсоон, Дархан-Уул аймгийн Автотээврийн төв дээр 26 зорчигч, Төв аймгийн Лүн сумын сургуулийн зааланд 44 зорчигч, бусад 743 зорчигч зочид буудалд тус тус хоноглуулжээ. Говьсүмбэр аймгаас 27 зорчигчийг Улаанбаатар хот руу, Дархан-Уул аймгаас 65 зорчигчийг Улаанбаатар хот руу, 42 зорчигчийг Орхон аймаг руу буюу нийт 134 зорчигчийг галт тэргэнд шилжүүлэн суулгасан байна.
ОБЕГ-ын мэдээллээр ийнхүү шуурхай арга хэмжээ авч, зорчигчдыг цаашид хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.
Ж.Батсайхан