ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 1 /TASS/. АНУ-ын засаг захиргаатай үүсээд буй маргааныг шийдвэрлэхийн тулд Харвардын их сургууль 500 сая орчим ам.доллар төлж, мэргэжлийн сургуулиудад хүмүүсийг хиймэл оюунтай ажиллах чадварт сургах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай Д.Трамп мягмар гарагт мэдэгдсэн байна.
АНУ-ын засаг захиргаа, Харвардын их сургууль хоорондын маргаан хавраас эхэлжээ. Д.Трамп өнгөрсөн дөрөвүгээр сард тус их сургуулийн татвараас чөлөөлдөг статусыг хүчингүй болгоно гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Боловсролын яам Харвардын их сургуулийн хөтөлбөрүүдэд төрөөс олгох ёстой 2.2 тэрбум ам.долларын санхүүжилт болон 60 сая ам.долларын урт хугацааны гэрээнүүдийг царцаасан байна. Үүнээс өмнө АНУ-ын засаг захиргаа сургуулийн бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаж, еврей гаралтай оюутнуудыг үзэн ядалтаас хамгаалахад чиглэсэн гэж тайлбарлаж байв.