И-Монголиа системээр 87 байгууллагын 1268 үйлчилгээг хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-01 10:14:40

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа систем одоогоор 2.1 сая хэрэглэгчтэй болж 87 байгууллагын 1268 үйлчилгээг цахимаар авч байна.


Манай улсын насанд хүрсэн таван иргэн тутмын дөрөв нь И-Монголиа системийг ашиглаж байгаа бөгөөд 85 сая удаа үйлчилгээ авчээ.


Төрийн үйлчилгээний нэгдсэн систем И-Монголиаг 2020 оны 10 дугаар сарын нэгэнд төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн юм. 

Связанные новости