Өсвөрийн жүдочдыг бэлтгэх “Жүдо кид” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-01 10:33:01

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооныхон Хятадын “Тайшан” групптэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.


Энэ хүрээнд Монголын жүдо бөхийн холбооноос Хятадын “Тайшан” групптэй хамтран 2032 оны зуны олимпын наадам хүртэл хэрэгжүүлж буй “Жүдо кид” төслийг хэрэгжүүлэх юм.


Уг төслийн гол зорилго нь Монгол Улсын 21 аймгийн 330 сумын хүүхдэд жүдогоор хичээллэх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудын спортын хөгжилд тэгш оролцоог хангаж, Монголын жүдогийн ирээдүйд шинэ боломж нээх ач холбогдолтой ажээ.




Төв аймгийн Борнуур сум


Связанные новости