ЗАВХАН: Нүүрсний нийт хэрэгцээний 30 хувийг нөөцөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-03 15:25:33

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж урсгал засваруудыг хийж байна.


Аймгийн хэмжээнд төвлөрсөн болон төвлөрсөн бус халаалтын 44 зуух, гэнэтийн үед ашиглах нөөц эх үүсгүүрүүдэд шалгалт хийж, өвлийн бэлтгэл ажлыг хангаж урсгал засварыг хийлгэж байна.


Өнөөдрийн байдлаар АУЭХС-Завхан салбар 84 хувьтай, "Амь-Ус" ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 96 хувьтай байна.

Завхан АЗЗА ТӨХК Завхан аймгийг дайран өнгөрөх олон улсын болон улсын чанартай 7 чиглэлийн 1203 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Зам засварын бэлтгэл ажлын хүрээнд давс, хайрга зэргийг нөөцлөх, техник хэрэгсэлийн бэлэн байдлыг хангаж байна.


Аймгийн төв, Улиастайн халаалтын зуухнууд жилд дунджаар 14000 тонн нүүрс татан авалт хийдэг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нүүрсний нийт хэрэгцээний 30 хувийг нөөцөлсөн байна гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Связанные новости