БУЛГАН: Орхон голын Сөрдөгийн гарамд хөвдөг бирваазыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-06 10:02:57

Булган,2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сайхан сум, Могод сумын иргэдийн олон жилийн хүлээлт болсон Орхон голын Сөрдөгийн гарамд хөвдөг бярваазыг ашиглалтад орууллаа. 


Хөвдөг бярвааз ашиглалтад оруулснаар зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, бүс нутгийн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, аймаг, сумын эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.


Энэ ажил нь УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутын дэмжлэг, Булган аймгийн удирдлагын бодлогын хүрээнд хэрэгжиж буй орон нутгийн дэд бүтцийн чухал хөрөнгө оруулалт болж байна.


Бярваазын бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж аравдугаар сарын 4-ны өдөр хүлээлгэн өглөө.











Связанные новости