“Аюулгүй байдал-стратеги”-ийн сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБХЯ, ХХЕГ, ОБЕГ байгууллагуудын удирдах ажилтан, аюулгүй байдлын судлаач нарт тусгайлан зориулсан "Аюулгүй байдал-стратеги"-ийн 2016-2017 оны сургуулийн жилийн сургалт өчигдөр БХЯ-д нээлтээ хийлээ.
Эх орны аюулгүй байдлыг сахин хамгаалахад хүн нэг бүрийн оролцооноос эхлээд аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын оролцоо чухал. Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан Хамгаалах Удирдлагын Академийг түшиглэн явуулдаг тус дамжаа энэ жил шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, БХЯ, ХХЕГ, ОБЕГ зэрэг аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах стратегийн аялал зохион байгуулах юм. Нээлтийн ажиллагаанд БХЯ-ныТЗУГ-ын газрын дарга хошууч генерал З.Болдбаатар болон сургалтын хэлтсийн дарга хурандаа Н.Наранжамц нар оролцлоо.
Ж.Батсайхан